
Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр нь эдийн засгийн төдийгүй улс төрийн өндөр ач холбогдолтой хөтөлбөр байна. ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төв нь гурван улсын хамтарсан “Хөрөнгө оруулалт, зураг төслийн төв”-ийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах болон хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна.
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах байгалийн хийн хоолойн асуудлаар Шадар сайдын ажлын албатай хамтран ажиллаж байна, Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөг батлуулав. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих ажил албан ёсоор эхлэв. Энэ нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан томоохон төлүүдийн нэг юм. Энэ асуудлын хүрээнд:
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа “Газпром” НХН-ийн ТУЗ-ын дарга А.Б.Миллертэй уулзав /2020/02/18/. Монгол Улсын Ерөний сайд У.Хүрэлсүхээс “Газпром” НХН-ийн ТУЗ-ийн дарга А.Миллерт хяагласан захидлыг “Газпром” НХН-т уламжлав.
Байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах тусгай зориулалтын компани байгуулах тухай Эрмэлзлийн санамж бичгийн төслийг Шадар сайдын Ажлын албанд хүргүүлсэв. Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын “Газпром” НХН-ийн хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон “Газпром” НХН-ийн удирдлагууд гарын үсэг 6 дугаар сарын 5-нд зурав.
Байгалийн хийн хоолойн асуудлаар ОХУ-ын “Газпром” НХН-ээс ирүүлсэн захидал, албан тоотыг Шадар сайдын ажлын албанд тухай бүр шуурхай хүргүүлж байв. Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын “Газпром” НХН-ийн хоорондын Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд болон “Газпром” НХН-ийн удирдлагууд гарын үсэг зурж, ажлын төлөвлөгөө 6 дугаар сарын 5-нд хүчин төгөлдөр болов.
Өнгөрсөн хугацаанд Хамтарсан ажлын хэсэг цахимаар 6 удаа хуралдаж, ОХУ-аас БНХАУ руу нийлүүлэх байгалийн хийн хоолойн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах Тусгай зориулалтын компани байгуулах тухай эрмэлзлийн санамж бичигт 8 дугаар сарын 25-нд, мэдээллийн аюулгүйн байдлыг хангах зорилго бүхий Нууцлалын тухай хэлэлцээрт 9 дүгээр сарын 4-нд тус тус гарын үсэг зурав.
Монголын тал өндөр, дээд түвшний уулзалтад байгалийн хий дамжуулах хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр барих саналыг хоёр хөршид тавьж ирсэн. Үүний үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сар ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурснаар энэхүү ажлын албан ёсны нээлт болсон гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын “Газпром” НХН 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цахим хуралдааны үеэр ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Тусгай зориулалтын компани байгуулах тухай эрмэлзлийн Санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биеллээ олоход нэг шат ахиулан ажиллаж байна.
Монгол, Орос, Хятадын хооронд 1955 онд төмөр замаар холбогдсоноос хойш 3 улсын хамтарсан байгалийн хий дамжуулах хоолойн төсөл хэрэгжсэнээр хоёр дахь мега бүтээн байгуулалт болно.